Тайланд улсад ням гарагт /2020.09.20/ зохион байгуулсан "Ургах нарнаас шингэх наран хүртэл” хэмээх нэртэй 12 цагийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд дэлхийн аварга Б.Буджаргал түрүүлжээ.
Тэрбээр тус тэмцээний хамгийн олон тойрог тойрсон, хамгийн хол зай туулсан, хамгийн богино хугацаанд замаа туулсан зэрэг үзүүлэлтээр тусгай шагнал хүртжээ. Холын зайн гүйлтийн Дэлхийн 4 удаагийн аварга Б.Буджаргал хагас жилийн хугацаанд Тайландад олон өдрийн цуврал уралдаан, тэмцээнд бэлтгэн, бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа аж.
Тэрбээр “COVID-19” халдварын улмаас олон сар гадаадад саатаж дасгалжуулагч, бариач, зөвлөхтэйгээ хамтарч ажиллах боломжгүй болж, санхүүгийн хувьд хүндрэл гарсан ч дэлхийн дээд амжилтыг эвдэх зорилгоор хэт холын зайн гүйлтийн олон өдрийн цувралд оролцох зорилго тавин, бэлтгэлээ базаасаар байна.
Б.Буджаргал 2020 оны сүүлээр АНУ-д болох зургаан өдөр, зургаан шөнийн болон 10 өдөр, 10 шөнийн гүйлтэд оролцож, энэ төрөлд Дэлхийн аварга болсон амжилтаа бататгахын зэрэгцээ Дэлхийн дээд амжилт тогтоохыг зорьж байгаа юм байна.
Н.Отгонтуяа
| 12 цагийн гүйлтийн тэмцээнд Б.Буджаргал түрүүллээ |
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой
Төсвийн хүрээний мэдэгдлийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ
Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв