Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Монголбанк ипотекийн зээлийн журмыг ингэж өөрчлөв
3 жил өмнө   413
Ипотекийн зээлийг зургаан хувь болгон бууруулж, өнгөрсөн баасан гаригаас эхлэн банкуудаар олгож эхэлсэн. Тодруулбал, өмнө нь 1.5 сая төгрөгийн цалинтай хүнд ипотекийн найман хувийн зээлд хамрагдах эрх үүсдэг байсан бол хүүг хоёр хувиар бууруулснаар өрхийн орлого нь нэг сая мянган төгрөг байхад зээл авах нөхцөл бүрдэж байгаа юм. 
 
Энэхүү журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өмнөх журамд дараах өөрчлөлтүүдийг оруулсан байна. 
 
Үүнд, 
 
  • Үндсэн зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх.
  • Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан.
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг төрийн албан хаагчид олгох.
  • Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх гэсэн заалтуудыг тусгаж өгсөн байна.
Гэхдээ энэхүү шинэ журам шинээр зээлдэгчдэд үйлчлэх бөгөөд 2020 оны аравдугаар сарын 1-нээс өмнө 8 хувийн зээлээр орон сууц худалдан авсан хүмүүст хамаарахгүй юм. Харин 8 хувийн зээлээ төлж дууссаны дараа зургаан хувийн хүүтэй зээл авах боломжтой аж.
 
Монголбанк ипотекийн зээлийн журмыг ингэж өөрчлөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0