Цөөн үгээр:
  • Улаанбаатар хотын 18 байршилд олон түвшний уулзвар барина
Дэлхийн зах зээлд итгэл нэмэгдэж, хөрөнгийн зах зээл өсөв
4 өдрийн өмнө   146
2025 оны 9-р сарын 9-ний өдөр дэлхийн хөрөнгийн зах зээлд эерэг хөдөлгөөн гарч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн байна. Энэ нь АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve) хүү бууруулах магадлал өндөр гэсэн таамаглалтай шууд холбоотой гэж шинжээчид үзэж байна.
 
Хөрөнгө оруулагчдын хүлээлт нэмэгдсэнээр Nasdaq индекс түүхэн дээд түвшинд хүрч, MSCI Asia-Pacific индекс 0.2 хувиар өссөн байна. Мөн хөрөнгө оруулалтын уламжлалт баталгаат хэрэгсэл болох алтны үнэ анх удаа нэг унц нь 3,647.23 ам.долларт хүрсэн нь дэлхийн зах зээлд онцлох үзүүлэлт болов.
 
Эдийн засагчдын үзэж байгаагаар хүү бууруулах таамаглал нь бизнесүүдэд зээл авах нөхцлийг хөнгөвчилж, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чухал түлхэц болох юм. Үүний зэрэгцээ алтны ханшийн өсөлт нь зах зээл тогтворгүй үед хөрөнгө оруулагчид эрсдэлээс хамгаалах сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна.
 
Шинжээчид цаашид АНУ-ын Төв банкны бодлого болон дэлхийн эдийн засгийн эрсдэлтэй хүчин зүйлс зах зээлийн чиг хандлагад голлох нөлөө үзүүлсээр байхыг онцолжээ.
Дэлхийн зах зээлд итгэл нэмэгдэж, хөрөнгийн зах зээл өсөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0