Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарьж, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ
3 цагийн өмнө   26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдаж буй бүх нийтээр мод тарих намрын аянд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК оролцожээ
 
 
Туус компани 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д болсон “Алтан намар” мод тарих өдөрлөгт хамт олноороо оролцсон юм.
 
Өдөрлөгийн хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь цэцэрлэгт хүрээлэнгийн аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулах зорилгоор 1,540 метр хашааг шилжүүлэн барьж, 660 метр хашааг шинээр угсрах ажлыг бүрэн хийж гүйцэтгээд байна.
 
 
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд одоогоор нийт 139,000 ширхэг мод тариад байгаагаас 1,000 ширхэг модыг Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д суулган, тэдгээрийн усалгаа, арчилгаа, хамгаалалтын ажлыг тогтмол хийн ургуулж байна.
 
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарьж, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0