Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Солонгост гацсан монголчууд ЭСЯ-ны гадна жагсаж байна
3 жил өмнө   395
Эх орондоо ирэх хүсэлтэй 100 гаруй монгол иргэн БНСУ дахь ЭСЯ-ны гадна жагсаж байна. Эдгээр иргэдийн хувьд нутаг буцах хүсэлтээ гаргаж 2020 оны арваннэгдүгээр сарын 12, 13, 16-ны тусгай үүргийн нислэгээр ирэхээр билетээ захиалсан байжээ. Гэтэл Монгол улсад коронавирусийн халдвар дотоодод тархаж хилээ хаасны улмаас нислэг цуцлагдаж дээрх иргэдийн нөхцөл байдал хүндэрч ойлгомжгүй байдалд ороод байгаа юм. 
 
Учир нь иргэд Монгол руу явна хэмээн амьдарч байсан орон гэрээ хүлээлгэн өгсөн байна. Тиймээс өөрсдийнх нь буруугаас бус УОК-ын гэнэтийн шийдвэрээс болж хүнд байдалд орсондоо харамсаж байна гэв. Эдгээр иргэдийн хувьд 63 хоног хүлээлтийн байдалтай байсны улмаас санхүүгийн хувьд хүндэрч орон оронгүй болж улмаар  эрүүл мэндээрээ хохирч хүндхэн байдалд орсон байна. Уг нөхцөлд орсон зарим иргэдийн хувьд өлсгөлөн зарлаж ч эхэлжээ. Тэдний дунд бие давхар хүн ч бий гэх мэдээлэл байгаа юм. 
 
Солонгост гацсан монголчууд ЭСЯ-ны гадна жагсаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0