Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Улсын хэмжээнд 296.5 мянган мал хорогдсон байна
3 жил өмнө   388
Том малын зүй бус хорогдол 2021 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 296.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 247.9  мянгаар нэмэгдсэн байна. 
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 164.5 мянга, хонь 86.3 мянга, үхэр 29.6 мянга, адуу 14.5 мянгаар, тэмээ 1.6 мянгаар тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 55.5 хувийг ямаа, 29.1 хувийг хонь эзэлж байгаа юм. 
Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2021 оны 1 дүгээр сард Баянхонгор аймагт 146.2 (49.3 хувь) мянга, Өвөрхангай аймагт 30.2 (10.2 хувь) мянга, Говь-Алтай аймагт 28.2 (9.5 хувь) мянган толгой мал хорогдсон байна. Дээрх аймгууд нь нийт хорогдлын 69.0 хувийг эзэлж байна.
 
 
Эх сурвалж: ҮСХ
Улсын хэмжээнд 296.5 мянган мал хорогдсон байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0