Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Зөөлөн ур чадварын талаар өгүүлэх шинэ ном гарчээ
3 жил өмнө   851
Хүн төрөлхтөн хурдтай өөрчлөгдөж байгаа техник технологийн эрин үед хувь хүний хөгжил өндөр байхыг шаардаж байна. 
 
Үүнтэй уялдуулан ажил олгогч нар ихэвчлэн тусгай ур чадвар, зөөлөн ур чадвар бүхий ажлын байранд чадварлаг боловсон хүчнийг  хайдаг. Харин тэдгээр чадварыг яаж эзэмших вэ, зөөлөн ур чадвар гэж юу вэ, тэдгээр нь хатуу ур чадвараас ялгардаг вэ гэсэн асуултанд хариулсан "Суралцагчдын зөөлөн ур чадварыг хөгжүүлэх нь"  шинэхэн бүтээлийг ОТИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, оюутнууд хамтран туурвижээ.
 
Уг ном нь Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа их дээд сургуулийн төгсөгчдийн зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү бүтээлийг CDC-ийн төслийн хүрээнд гарч байгаа юм. Нийт 8 багц модуль бүхий зөөлөн ур чадварын 16 хичээл, хичээл тус бүрд дасгал ажил, өөрийгөө сорих тестүүдийг багтаасан аж. 
 
Бүтээлийн хэсгээс тодруулахад, Бид “Хурдтай өөрчлөгдөж байгаа тодорхой бус “VUCA world” дэлхийд амьдарч байна.  Өөрөөр хэлбэл:                                                                                                  
  • V = Volatility: Өөрчлөлтийн хурд (the nature and dynamics of change, and the nature and speed of change forces and change catalysts) 
  • U = Uncertainty: Ирээдүйн үр дүн тодорхой бус (the lack of predictability, the prospects for surprise, and the sense of awareness and understanding of issues and events) 
  • C = Complexity: Олон төрлийн хүчин зүйлүүд (the multiplex of forces, the confounding of issues, no cause-and-effect chain and confusion that surrounds organization)
  • A = Ambiguity: Үл ойлгогдох байдал (the haziness of reality, the potential for misreads, and the mixed meanings of conditions; cause-and-effect confusion)  гэсэн үндсэн ойлголтоос харж болно. Судалгаанаас харахад, өнөөдөр бага сургуульд сурч байгаа хүүхдүүдийн 65% нь хараахан бий болоогүй шинэ ажлын байранд ажиллах болно. Иймээс байгууллагууд “VUCA world”  дэлхийдээ зохицож, оршин тогтнох, өрсөлдөхийн тулд “зөөлөн ур чадвар буюу soft skill”-ийг харгалздаг болжээ" гэсэн нь зөөлөн ур чадварын хэр чухлыг онцолж байна.
 
Төслийн удирдагч С.Эрхэмбаяр “ Ажил олгогчид зөөлөн ур чадварыг чухалчилж байгаатай холбоотойгоор  энэ талаар судлах хандлага нэмэгдэж байна. Энэ утгаараа зан чанарыг нь ажилд авч, ур чадварыг нь хөгжүүл гэх болсон. Бид ажил олгогчдын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа хувь хүний зөөлөн ур чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар тодорхой зөвлөмж,  жишээгээр энгийн ойлгомжтой тайлбарлахыг  хичээсэн ” гэдгээ онцоллоо.
 
Хэрвээ та  "Суралцагчдын зөөлөн ур чадварыг хөгжүүлэх нь" номыг сонирхон уншихыг хүсвэл otgontenger.edu.mn сайтны цахим ном хэсгээс унших боломжтой аж.
Зөөлөн ур чадварын талаар өгүүлэх шинэ ном гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • enhjin [66.181.161.109] 2 жил өмнө
    ene nomiig hanaas awah we?