Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Ховд аймагт нүүдлийн аялал жуулчлын цогцолбор байгуулагдана
3 жил өмнө   316
Ховд аймаг бол Монгол орны нүүдэлчин овог угсаатны соёлын олон талт байдлыг олж харах боломжтой цөм бүс нутаг юм.
 
Монгол улсаас ЮНИСКО-ийн дэлхийн өв нийт 15 өв бүртгэгдсэн байдгийн 10 гаруй биет бус соёлын өв нь Ховд аймагт өөрийн унаган хэв шинжээр өвлөгдөж уламжлагдсаар байна. Монгол улс нь Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Ховд аймагт биет бус соёлын өв, эртний хүмүүсийн амьдарч байсны ул мөр болох хадны сүг зургийн өвүүд дээр түшиглэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорьж байгаа.
 
Энэхүү ажлын хүрээндАзийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2020-2024 онд Тогтвортой аялал жуулчлал төслийн 2 дугаар шатанд нийт 15000 америк долларын хөрөнгө оруулалтыг музейн барилгыг байгуулахаар төсөвлөгджээ.
 
Соёлын биет бус өвийн музей бүхий аялал жуулчлалын цогцолбор төвийг байгуулах 100 га газрыг орон нутгийн захиргаа шийдвэрлэж, цогцолборын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээ тэд бүрэн гаргасан байна.
 
Мэдээллийн түнш: А24 агентлаг 
 
Ховд аймагт нүүдлийн аялал жуулчлын цогцолбор байгуулагдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0