Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Т.Баярхүү: Улсын нөөцөөс гарч байгаа хивэг тэжээл нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, орос шошготой
9 сар өмнө   199
УОК-оос өвөлжилт, хаваржилт зудын эрсдэлийг хохирол багатай давахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө.
 
Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "ЦУОШГ-аас зудын эрсдэлийн үнэлгээг хоёрдугаар сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан байна. 10 хоног тутамд орсон цас, нягтаршил гээд тодорхой үзүүлэлтүүдээр зудын үнэлгээг хийдэг. Хаваржилт хүндэрч буй аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.
 
  • Нэгдүгээр ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж дуусаад өчигдрөөс эхлэн Архангайд ажиллаж байна.
  • БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад
  • Сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт
  • Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж, өнөөдрөөс эхлэн Сэлэнгэ аймагт
  • ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий, Ховд, Увс аймагт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Улсын болон аймаг, сумдын нөөцөд хадгалагдаж байсан өвс, тэжээлийг эхний ээлжид малчин өрхүүдэд, дараагийн ээлжид ХАА-н корпорацад хадгалагдаж байгаа 10,000 тонн тэжээлийн будааг аймаг, орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн аймаг гэрээ байгуулж, Хэнтий аймаг татан авалтаа хийж эхэлсэн.
 
Гуравдугаар ээлжид орон нутаг руу хүргэх малын тэжээлийн хангамж, нөөцийн судалгаа тооцоо бэлэн болоод байна.
 
Цахим орчинд цацагдсан тал шуудай хивэг тэжээл айл өрхүүдэд тараасан гэх мэдээлэл нь ор үндэсгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.
 
Улсын нөөцөөс гарч байгаа тэжээл нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, орос шошготой хивэг. Монгол шошготой хивэг тэжээл байхгүй.
 
Иргэдийн зүгээс малчдад туслах аянд идэвхтэй оролцож байна. Олон тусламж, дэмжлэг хүрч байгаа. Хэрэв улсын нөөцөөс олгосон өвс, тэжээлтэй холбоотой гомдол, санал буюу тал шуудай хивэг тэжээл өгсөн байвал УОК-т хандаарай. Хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, эзнийг тогтооно.
 
Хандив, тусламжийн аян болон улсын нөөцийн тусламж ялгаатай.
 
Зуд байгалийн гамшиг. Үүний цаана олон айлын амьжиргаа, хувь заяаны асуудал байгаа учраас гамшгийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын албан ёсны үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг хүсье" гэж хэллээ.
Т.Баярхүү: Улсын нөөцөөс гарч байгаа хивэг тэжээл нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, орос шошготой
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0