Монгол Улсын Үндсэн хуульд “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно гэж заасан байдаг. Гэвч хуулиас давсан журам дүрмээр хүний эрхийг хязгаарлах болсон олон тохиодол бий болсон. Үүний нэг нь Хуулийн зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны A/187 тушаалаар гарсан “Жолоочийн бүртгэлийн оноо тооцох” журам юм.
Энэ журам нь хүний үндсэн эрх болсон зорчих эрхийг хуульчилсан дэд актаар хязгаарлах нөхцөлийг үүсгэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 13 дугаар зүйлийн 1-д “Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох гэснийг зөрчиж байна. Мөн зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль төлдөг боловч давхар зөрчлийн оноо хасагддах нь шийтгэдийг давхардуулж байгаа хэрэг юм.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хүний эрхэд халддаг байдлыг таслан зогсоох бодлого баримталж өөрийн эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан 160 гаруй журмаас талыг нь буюу 80 орчмыг нь ийнхүү хүчингүй болгожээ. Эдгээр журмын дотор “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” багтсан юм.
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам ХҮЧИНГҮЙ болов. |
|