Нийслэлийн хэмжээнд энэ онд 1.5 сая цэцэг тарихаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. Уг ажлыг зургаадугаар сарын 10-аас эхлүүлсэн байдаг. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 төрөл зүйлийн цэцэгсийг тарих юм. Тэгвэл уг ажлын явцын талаар НЗДТГ-ын Хотын цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн М.Маралмаагаас тодрууллаа.
-Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайд өнгө үзэмж нэмэх зорилгоор 99 байршилд, 15 төрөл зүйлийн цэцгийг тарих ажил эхэлсэн. Одоогийн байдлаар 110 байршилд 920.507 цэцэг суулгаж, арчилж, усалж байна. Тарьж эхлэхэд иргэд таслах,гишгэх асуудал гарсан. Иргэдийн сүйтгэсэн хэсэгт нөхөн тарилт хийсэн. Цэцгийн усалгаа болон бордоотой усалгаа хийж ургалтыг дэмжих зэрэг ажлыг шат дараатай хийж байгаа. таван өнгийн хун цэцэг, хилэнжин, зөгийн үүр, таван өнгийн мандарваа, алаг нүдэн, толботой толбогүй мөнгөлөг навч, гэх мэт цэцгүүдийг дээрх 110 байршил тариад байна.Бороо их ороход цэцэг үхэх асуудал гарахгүй” гэв.
Хотын өнгө үзэмжийг сайжруулахын төлөө хийж буй ажлыг дэмжиж, арчилж ургуулж буй ажилчдыг хүндэлж цэцэгт байгууламжид гамтай байж, гишгэж сүйтгэхгүй байхыг уриалж байна гэлээ.
110 байршилд 920 мянга гаруй цэцэг тарьжээ |
|