Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Х.Болорчулууныг БОХХААБХ-ны даргад дэмжив
5 жил өмнө   457
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.05.08/ тус Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
 
Даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Болорчулууны нэрийг дэвшүүлсэн. Нэр дэвшигчийн УИХ-д сонгогдсон хугацаа буюу парламентад ажилласан туршлага  мөн тус салбарт ажиллаж байсан зэргийг харгалзан  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны даргад нэр дэвшүүлсэн гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.
 
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат байгаль орчны доройтолд анхаарч ажиллахыг захисан юм.
 
Байнгын хорооны даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн  Х.Болорчулуун:
 
Байгаль орчиндоо анхаарал хандуулах нь хүн бүхний асуудал. Байгалийн баялаг ард түмний өмч гэдэг нэрийн дор байгалийн доройтол хяналтаа алдсан. Иргэд болон хөдөлгөөнүүд тэмцээд үр дүн гардаггүй, шүүх дээр очоод хүчин мөхөсдөг байсан. Одоо хууль шүүхийн байгууллагын удирдлагууд солигдож байгаа учраас асуудал эерэгээр шийдэгдэх байх. Хэрэв би байнгын хорооны даргаар сонгогдвол байгаль орчноо хамгаалах  чиглэлд тууштай ажиллах болно.
 
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн гэрээ болон ЖДҮ-ийг дэмжих асуудалд хамтарч ажиллаарай” гэдгийг хэлэв.
 
Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тус байнгын хорооны даргад Х.Болорчулууныг томилохыг  дэмжлээ. Уг саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар батална.
Х.Болорчулууныг БОХХААБХ-ны даргад дэмжив
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0