Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Эрх баригчдаас хариуцлага нэхэж жагсав
5 жил өмнө   610
Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр /2019.05.29/ нийслэлийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд сөрөг хүчний жагсаалыг зохион байгуулж байна.
 
“Уулын мод огтолж, муудсан мах оруулж, Туулын бургас тайрч байна”, “Нийслэлчүүд туйлдаж байна” гэсэн бичигтэй зурагт хуудас барьсан иргэд нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд зам дагуу жагсчээ.
Жагсаалд оролцож байгаа иргэдээс ямар зорилгоор жагсаж байгаа талаар тодруулахад “Өнөөдөр нийслэл хотод амьдарч буй иргэд аз жаргалтай амьдарч байна уу. Шатахуун, махны үнэ тэнгэрт хадлаа. Ард түмэн, хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, нийслэлчүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна шүү дээ. Тиймээс ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө энэ жагсаалд оролцож, дуу хоолойгоо хүргэж байна” гэв.
 
Мөн “Маргааш /2019.05.30/ бид бүхэн Сүхбаатарын талбайд “Хариуцлага нэхэе” гэсэн сөрөг хүчний томоохон жагсаалыг зохион байгуулна. Өнөөдөр НЗДТГ-ын үүдэнд өнгөрсөн гурван жилийн өмнө ард түмэнд амласан амлалтыг нэхэж, болохгүй бүтээгүй ажилдаа хариуцлага тооцохыг шаардах болно. Өнөөгийн эрх баригчид 2016 онд МАН нийслэлчүүдээ аз жаргалтай хотын иргэн болгоно гэж амласан. Гэтэл өнөөдөр нийслэлд хийсэн томоохон бүтээн байгуулалт байна уу. Нийслэлийнхээ өнгө төрхийг зассан уу. Өвөл нь утаагаар утаж, зунд нь өмхий үнэр дарагдсан иргэд аз жаргалтай байх уу” гэдгийг нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга яриандаа онцоллоо.
 
Харин НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү ярихдаа “Нэгдүгээрт Улаанбаатар хотын Засаг даргад хийх ёстой ажил гэж байдаг. Тэр ажил үүргээ хангалттай хийхгүй байна. Учир нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад маш олон хүүхдүүд сүрьеэ өвчнөөр өвдөөд байна. Өнөөдөр тэрбум тэрбум төгрөгөөр ногоон байгууламжийг нэмэх нэрээр уулын мод огтолсор байна. Тиймээс бид үндсэн ажлаа хийгээч, хариуцлага тооцооч ээ гэж жагсаалыг зохион байгуулсан” гэв.
 
Ц.ОРГИЛ
 
 
Эрх баригчдаас хариуцлага нэхэж жагсав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0