Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд нэгдэнэ
5 жил өмнө   561
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр  /2019.06.10/ УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэж, хамтран ажиллах хүсэлтээ гаргахаар болжээ. Тодруулбал  өнөөдөр /2019.06.10/ Ардчилсан намын бүлэгт нэгдэж хамтран ажиллах тухай хүсэлт хүргүүлэх аж. Энэ тухайгаа тэрбээр  "Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой." гэж тайлбарласан байна.
 
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад, "УИХ-ын гишүүн нам, эвслийн бүлэгт сайн дураараа нэгдэх эрх нээлттэй. Тиймээс хуулийн дагуу энэ хүсэлтийг гаргаж байгаа. Харин энэхүү хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулснаар баталгаажих юм. Үндсэн хууль хэлэлцэх энэ цаг үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх үүднээс ийм шийдвэр гаргасан" гэлээ.
 
Ингэснээр Ардчилсан нам албан ёсоор УИХ-д бүлэгтэй болох нөхцөл бүрдэх юм байна.
 
Сануулахад, УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас 2016 оны сонгуульд Орхон аймгаас нэр дэвшин сонгогдсон юм. Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд намын даргатайгаа сайнгүй харилцаатай байсан бөгөөд магадгүй АН-д элсэхийг ч үгүйсгэхгүй юм.
 
А.ЦЭЛМЭН
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд нэгдэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0