Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Ж.Батзандан, Л.Болд нар намаа бүртгүүлэхээр дээд шүүхэд хандлаа
5 жил өмнө   564
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын санаачлан, үүсгэн байгуулж буй Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭ/ыг өнөөдөр /2019.06.12/ албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргалаа. Тус нам зургадугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд анхдугаар их хуралдаанаа хийж, намын дүрэм, намын даргаа сонгосон юм.
 
Их хуралд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ШИНЭ намын даргаар сонгосон юм. Мөн намын Төв зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Л.Болдыг батламжлахын зэрэгцээ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Мөнхжаргал нарыг сонгосон юм. ШИНЭ намд УИХ-ын гишүүн С.Жавхлан нэгдэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Улсын дээд шүүх тус намыг бичиг баримтын бүрдэл, холбогдох материалыг шалгаж, бүртгэх эсэх шийдвэрээ гаргах юм. Ингэхдээ намын дүрэм, намын дарга, үзэл баримтлал, гишүүдийн тоо зэрэг олон зүйлийг харгалзан үздэг юм.
 
Сануулахад, Монгол Улсад нийтдээ 32 нам албан ёсоор бүртгэлтэй байдаг бөгөөд ШИНЭ нам 33 дахь нам болох эсэхийг Улсын дээд шүүх шийдвэрлэх юм.
 
Ж.Батзандан, Л.Болд нар намаа бүртгүүлэхээр дээд шүүхэд хандлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0