Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Сайд Х.Баделхан элчин cайд Жумаевич Адилбаевыг хүлээн авч уулзлаа
4 жил өмнө   430
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Жалгас Жумаевич Адилбаевыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын 25 жилийн дараа Казакстан Улсад хийсэн албан ёсны айлчлалыг онцолж, айлчлалаар хоёр улсын Засгийн газар хооронд хамтран ажиллах гэрээ байгуулснаар өргөн цар хүрээг хамарсан үр дүнтэй айлчлал болсон хэмээн дүгнэн тэмдэглэв.
 
Мөн энэ үеэр Элчин сайд Ноён Жумаевич Адилбаев, “Монгол Улсад суух Элчин сайдын үүрэгт ажлаа аваад Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албан ёсны айлчлалыг 25 жилийн дараа анх удаа зохион байгуулсандаа баяртай байна.
 
25 жилийн дараах анхны айлчлалын хувьд үр дүнтэй болсон гэж дүгнэж, хоёр улсын Засгийн газар болон нийслэл хотын удирдлагууд  томоохон баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрсэн гэж үзэж байна. Цаашид баримт бичгийн хүрээнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд бид бүхний хамтын ажиллагаа чухал юм” гэдгийг онцлов. 
 
Уулзалт ажил хэрэгч, найрсаг уур амьсгал дунд өрнөсөн бөгөөд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Элчин сайд Ноён Жумаевич Адилбаев нар дараах асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Үүнд: 
 
-Монгол, Казахстаны ЗГКХ-ны протоколд тусгагдсан асуудлын мөрөөр хоёр талын ижил төстэй байгууллагуудын харилцааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах Санамж бичгийн төслийг эцэслэх, байгуулах асуудлаар талууд байр сууриа нэгтгэв;
 
-БНКУ-ын Аж үйлдвэр, дэд бүтцийн яамны Барилга орон сууц нийтийн аж ахуйн хорооноос 2019 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Нурсултан хотноо зохион байгуулах “Тусгаар Улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн улсуудын газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын салбарын суурь байгууллагын нэгдүгээр хуралдаан”-д Барилга, хот байгуулалтын яамны төлөөллийг оролцуулахаар болж, цаашид БХБЯ-ны холбогдох ажлын хэсэг БНКУ-д салбарын бусад чиглэлээр ажиллах талаар талууд санал солилцов;
 
-Талуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд хүргэх чиглэлээр харилцан ойлголцож, хэрэгжүүлэхээр тогтов.
 
Ц.Оргил
 
Сайд Х.Баделхан элчин cайд Жумаевич Адилбаевыг хүлээн авч уулзлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0