Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
МАН-ын бүлэг дахин хуралдана
4 жил өмнө   432
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Харин үүнээс өмнө уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг болон УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, тодорхой саналуудыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, тэтгэврийн зээлгүй ахмадуудад хэрхэн хувь хүртээх, Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд босгоход Хөгжлийн банк баталгаа гаргах эсэх асуудлыг дахин хэлэлцэх аж. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 12.00 цагаас хуралдахаар болжээ.
 
Мөн хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.
 
А.ЦЭЛМЭН
МАН-ын бүлэг дахин хуралдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0