Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Нэг мандаттай дөрвөн аймгийн мандатын тоог хоёр болгоно.
4 жил өмнө   1768
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр “Бид 2020 оны сонгууль нь олон мандаттай томсгосон тойргоор явна гэсэн. Олон мандат гэхээр хоёр ба түүнээс дээш мандаттай байх юм. Тиймээс нэг мандаттай дөрвөн аймгийн мандатын тоог хоёр болгоно. Нийслэлийн мандатын тоог цөөлнө. 2012 оноос өмнө нийслэлийн мандатын тоо 20 байсан. 2016 онд 28 болгосныг буцаагаад хуучин хэвд нь оруулж байгаа.
 
Тэтгэврийн зээлийн асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн саналыг сонслоо. Нэгдүгээрт, зургаан сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлийг тэглэнэ. Зургаан сая төгрөгөөс дээш зээлтэй иргэд үлдсэн зээлээ өөрсдөө төлнө. Нийт тэтгэврийн зээлтэй 230 мянган хүний 91.6 хувь нь зургаан сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлтэй байгаа. Зээлгүй 192 мянган хүн бий. Зээлгүй ахмадуудад Салхитын мөнгөний ордоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгоно. Тэтгэврийн зээлийг зогсоохоо больё гэж шийдсэн. Гэхдээ тэтгэврийн зээлийг зургаан сараас хэтрүүлэхгүй байх шийдэлд хүрсэн” гэв.
 
Ц.ОРГИЛ
Нэг мандаттай дөрвөн аймгийн мандатын тоог хоёр болгоно.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0