Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг хэрэг шийдэгдтэл М.Энхболдтой уулзахыг хориглолоо
4 жил өмнө   405
Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуйг батлан даалтад гаргажээ. Тодруулбал, Ц.Сандуйд өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд шүүхээс ял оноосон ч энэ сарын 24-нд болсон Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан юм. 
 
Ингэхдээ Ц.Сандуйд аваад байсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргажээ. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, А.Ганбаатар, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал авч шийдвэрлэсэн байна. 
 
Түүнтэй хамт хэрэгт яллагдагчаар татагдсан МАН-ын гишүүн А.Ганбаатарыг мөн батлан даалтад гаргаж, 2020 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Ц.Сандуй, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал авч шийдвэрлэжээ. 
 
А.ЦЭЛМЭН
Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг хэрэг шийдэгдтэл М.Энхболдтой уулзахыг хориглолоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0