Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Б.Пүрэвдорж: Г.Занданшатар даргаа ирэх дөрвөн жил иргэдийн үгийг УИХ дээр хэлэх боломжийг битгий хаагаарай
4 жил өмнө   483
УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгосонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. 
 
Тэрбээр "Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, УИХ-ын даргаа томиллоо. Ард түмэн эдийн засгийн хүндрэлтэй, хямралтай үед илүү их тогтвортой байдлыг хүссэн. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн өмнөх үеийн алдаа дутагдлыг та бүхэн өнгөрсөн дөрвөн жил шүүмжилж ирсэн. Цаашид дөрвөн жилийн хугацаанд Монголын эдийн засгийг авч явах хүнд ачаа ногдож байгаа. Хүчээ дайчилж ажиллана гэж найдаж байна. 2016-2020 онд мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан учраас 2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, илүү сайн ажиллаарай. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ анхаарч, зарчимтай ажиллаарай. УИХ-ын дарга Г.Занданшатар танаа УИХ-ын гишүүн бол ард түмнийхээ санаа бодлыг төрд хүргэх, хэлдэг. Сөрөг хүчнээрээ дамжуулж ард түмэн эрх баригчдын бодлого, шийдвэрт үгээ дайдаг юм шүү. Эрх баригчид төрийн албан хаагч, намын гишүүдтэйгээ уулздаг. Тиймээс ирэх дөрвөн жил иргэдийн үгийг УИХ дээр хэлэх боломжийг битгий хаагаарай, иргэдийн үг, сөрөг хүчний үг төрд хэрэг болдог юм шүү" гэлээ. 
 
А.ЦЭЛМЭН
Б.Пүрэвдорж: Г.Занданшатар даргаа ирэх дөрвөн жил иргэдийн үгийг УИХ дээр хэлэх боломжийг битгий хаагаарай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0