Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо
4 жил өмнө   371
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн  Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцллээ.
 
Монгол Улсын Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг томилохтой холбоотой  Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяаг, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Ц.Туваан нар асуулт асуув. Тухайлбал, хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалтаас гарах, төгрөгийн ханшийг чангатгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бодитоор дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогын талаар тодруулж, хариулт авлаа.
 
Ингээд Ерөнхий сайдыг томилох асуудлаар ил санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 71 гишүүний 70 нь Улсын Их Хурлын гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжиж тэрээр улиран томилогдлоо.
 
А.ЦЭЛМЭН
 
 
Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0