Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд хамгийн туршлагатай гишүүдийг сонгожээ
4 жил өмнө   452
УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо байгуулах, бүрэлдэхүүнийг батлах УИХ-ын тогтоолын хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын бүрэлдэхүүнтэй байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
 
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо байгуулагдах гэж байна. Өмнөх парламентаас авах сургамж байна. Шударга ёсыг энэ тахимаас гарах ёстой. Их хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо бол гишүүний эрх ямбыг хамгаалдаг газар биш. Энэ дэд хорооны гишүүд өнгөрсөнд гаргасан алдаагаа гаргаж болохгүй. Процедураа зөв, шударга болгох хэрэгтэй.
 
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Дэд хороонд сөрөг хүчний төлөөлөл байж болдоггүй юм уу. Харагдах байдлаасаа ч дан нэг намын төлөөллөөс бүрдэх нь хардлага, сэрдлэг үл итгэх байдлыг дагуулдаг. Үүн дээр ямар нэгэн гаргалгаа гаргаж, шийдэж өгөхийг хүсч байна.
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Халдашгүй дархан байдал дээр гишүүдийн эрхэнд халдана гэж байна. Зөв, халдах ёстой. 62-ын бүлэг дангаараа дэд хороонд байх нь эрсдэлтэй. Хууль бол тэнгэрийн зарилаг биш. Хуулиа эргэж харъя. Сөрөг хүчнээс хүмүүс орох ёстой. Энэ хороо хамгийн хүчтэй ажиллах ёстой гэж бодож байгаа. Оюутолгойд шахаа хийдэг том компаниудын төлөөлөл энэ компанид орж ирээд суучихсан байгаа. Надад хоёр гишүүний материал байгаа. Энэ хороонд би хамгийн түрүүнд хандана гэж бодож байгаа. Гэтэл нэг талыг бариад далжганаад байвал ард түмэн буруугаар ойлгоно. Эрдэнэтийн 49, 51 хувийн мафийн төлөөлөл энэ танхимд ороод ирсэн байгаа. Бас асуудлыг баримттайгаар тавина.  
 
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Энэ бол хувь хүмүүсийн тухай асуудал биш. УИХ гэдэг төрийн эрх барих дээд байгууллага, үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг нь гишүүдээр нь дамжуулж явуулж байгаа хэлбэр. Олон улсын бүх парламентад байдаг бүтэц. Гэхдээ энэ бол хэрэг хийсэн, асуудалд холбогдсон хүмүүсийг хамгаалдаг бүтэц гэж ойлгож болохгүй. Тэр тусмаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Үндсэн хууль, өргөсөн тангаргаа зөрчвөл тэр гишүүнийг эргүүлж татах, огцруулах боломж бүрдсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 40 гаруй хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үүн дээр УИХ анхаарал хандуулж, Халдашгүй байдлын дэд хороотой хамтарч ажиллах хэрэгтэй. Гишүүнийг ямар тохиолдолд эргүүлэн татах вэ гэдгийг холбогдох хуулиудад нарийвчилж тусгах ёстой. Хууль нь ийм байгаа учраас энэ парламентад хамгийн их сонгогдсон гишүүдийг дэмжээд оруулж ирсэн байна. Н.Алтанхуяг гишүүнтэй уулзсан. “Өөр дэд хороонд орсон байгаа учраас Халдашгүй байдлын дэд хороонд орох боломжгүй байна” гэсэн. Тиймээс хуулийн дагуу эдгээр таван хүний бүрэлдэхүүнтэй орж ирж байгаа. Халдашгүй байдлын дэд хорооны асуудал олонхи, цөөнхтэй огт хамаагүй шүү. Тухайн гишүүнтэй л холбоотой асуудлыг л ярина.
 
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Ж.Эрдэнэбат гишүүний асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо яаж хэлэлцэх юм. Орж ирсэн материал байгаа юм уу. Нэг гишүүний асуудал биш, Их хурлын дархлааны асуудал шүү. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд уул уурхайн лицензтэй хүмүүс орчихоод ямар нэгэн байдлаар өөртөө ашигтайгаар кноп дарсан бол татагдана. Энэ мэт Үндсэн хуультай холбоотой өөрчлөлтийг гишүүдэд сайн ойлгуулж өгөхгүй бол болохгүй. Халдашгүй байдлын дэд хорооны таван хүн өдөр, шөнөгүй ажиллана. Цэц гэдэг УИХ-ын гишүүдийн шүүх боллоо гэдгийг батлагдаж байхад нь хэлж байсан. Жижиг, сажиг гэлтгүй хууль зөрчсөн бүх асуудал дээр чинь татах асуудал яригдана. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд хэдэн лицензтэй хүн байгаа бол. Энэ хүмүүс Ашигт малтмалын хууль хэлэлцэхэд орохгүй бол хэргээс мултарна. Орлоо гэвэл чиний буруу болгоод зөв үү, буруу юу гэдэг маргаан эх захгүй явна. Энэ мэт зөрчилтэй юмнууд их гарна. Ж.Эрдэнэбат гишүүний асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой. Гэхдээ бичиг ирээгүй байхад Их хурлаа өөрөө хэлэлцэх боломжгүй. Бичгээ өг гэж шаардах юм уу. Үүнийг нэг талдаа гаргахгүй бол болохгүй болохгүй.
Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд хамгийн туршлагатай гишүүдийг сонгожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0