Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан Монгол 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын асуудлаар Сангийн яамныхантай санал солилцлоо
4 жил өмнө   412
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат 2020 оны төсвийн тодотголын төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн алдагдлыг 2,1 их наяд төгрөг байхаар баталсан. Гэвч 2020 оны жилийн эцсийн дүнгээр нэгдсэн төсвийн алдагдал 3,4 их наяд төгрөгт хүрэхээр  байна. Иймд төсвийн тодотгол хийж, төсвийн алдагдлыг бууруулах шаардлага тулгараад байгааг онцолсон. Мөн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж, эдийн засгийн идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх, мөн цар тахлын эсрдэлээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх, эскпортыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, иргэд бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох замаар төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх гэсэн таван үндсэн зарчмыг баримтлахаар болсныг тодотгож байлаа.
 
 
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан ч сүүлийн үед зэсийн үнэ аажмаар сэргэж байна. Ялангуяа алтны үнэ ханш тасралтгүй өсч, сүүлийн 20 жилд тохиож байгаагүйгээр таатай боломж гарч байгааг онцлоод уул уурхайн бүтээгдэхүүний эскпортыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлж, төсвийн орлогоо нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах, төрийн бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг анхааруулав. Мөн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төсөл болон 2021 оны төсвийн төслийг боловсруулахад тодорхой чиглэл өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан Монгол 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын асуудлаар Сангийн яамныхантай санал солилцлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0