Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
УЗ: ЗГ-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулна
3 жил өмнө   495
Цар тахлын үеийн эгзэгтэй энэ цаг мөчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудал хөндөгдөж байна. Нэгэнт Засгийн газрын тэргүүн танхимаараа огцрох саналыг гаргасан гэх тул эрх баригч намын Удирдах зөвлөл асуудлыг шийдвэрлэхээр хуралдаж эхлэх нь хууль юм. Өөрөөр хэлбэл, эл асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж, дөнгөж сая Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг дэмжжээ.  
 
Үүний эхлэл нь өчигдөр /2021.01.21/ төв талбайд болсон иргэдийн тайван жагсаал. Бүтэн өдрийн тайван жагсаалыг аль нэгэн нам, хэн нэгэн улстөрч, иргэний нийгэм зохион байгуулаагүй гэдгийг ОНЦОЛЖ байна. Зөвхөн иргэд сайн дураараа, төрийн алдаатай шийдвэр, цар тахлын үед ажиллаж байгаа Улсын Онцгой комиссын хариуцлагагүй үйлдлийг шүүмжилж, эсэргүүцэн жагссан билээ. 
 
Эндээс улс төрийн нөлөөгүй, улстөрчийн гар хөл ороогүй энгийн номхон иргэдийн эрх тэгш байдал, хүний эрх, ёс зүйг шаардсан тайван жагсаал хэр богино хугацаанд хэрхэн үр дүнд хүрдгийн жишээг харж болно. Нөгөө талаараа хариуцлага алдсан Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө цаг хугацаа алдалгүй, хэн нэгнийг "зовоох"-гүй Засгийн газрын тэргүүндээ өгсөн нь улс төрийн шинэ соёл, жишиг яах аргагүй мөн билээ. 
 
Тэгээд ч У.Хүрэлсүхийн Засгийн газар анх байгуулагдахдаа л "Бүх шатанд хариуцлага, шударга ёсыг бэхжлүүлнэ" гэж амлаж байсан. Тэдний ярьж, хэлж байсан үг өнөөдөр улс төрд шинэ соёл, жишгийг авч ирж У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёр сайддаа хариуцлага тооцоод өнгөрөх бус бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа үүрч, огцрох ёстой гэж үзжээ.
 
Харин Улсын Онцгой комиссыг огцрохыг, хүний эрхийг хангаж ажиллахыг шаардсан өчигдрийн төв талбайн тайван жагсаалыг ашиглаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг үндсээр нь авч хаяхыг санаархагчид олон байлаа. Тэдний нэг нь, ганхаж байгаа суурийг үндсээр нь авч хаях тоглолтыг хөшигний цаана өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл зохион байгуулахыг оролдсон гэж жагсаалд оролцсон олон ярьж байх юм. Тиймдээ УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүтэй "гар хөл"-өө төв талбайн зүг жим гартал явуулсан байхыг ч үгүйсгэхгүй. 
 
Гэхдээ тэр бүхнээс илүү иргэд ямар нэгэн улс төр, улстөрчийн нөлөөнд жагсаагүй гэх ганцхан үнэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрий зарчмаа дагаж, ганц хоёр хүнээр бус танхимаараа хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзэхэд хүргэсэн байж таарна.  
УЗ: ЗГ-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0