Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Дэлхийн удирдагчдыг бункерт түгжиж архидуулах санааг Монголын төлөөлөгч дэвшүүлжээ
3 жил өмнө   486
Өчигдөр ОХУ-ын Сочи хотод олон улсын мэтгэлцээний “Валдай” клубийн 18 дугаар чуулган эхэлжээ. Уг арга хэмжээнд Монгол Улсаас УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар оролцож байна.
 
Тэрбээр өчигдөр болсон хурлын үеэр нэгэн өвөрмөц санаа дэвшүүлсэн тухай Оросын РИА Новости агентлаг мэдээлжээ.
 
Дайн мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд дэлхийн том гүрнүүдийн удирдагчдыг бункерт архидуулж, хэл амаа ололцох хүртэл нь гаргахгүй байх өвөрмөц санааг тэр дэвшүүлсэн байна.
 
“Стакан аяга, зуун грамм бариулаад хоорондоо ойлголцох хүртэл нь бункерт түгжих хэрэгтэй. Хоёр шил хоосолсны дараа тэд бүгд найзууд болоод гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдрийн дэлхий ертөнцөд ингэх нь бүгдэд ашигтай” гэж Д.Цогтбаатар гишүүн хэлжээ.
 
Жижиг улсууд том гүрнүүдийг хоорондоо ойлголцохыг хүлээгээд суух боломжгүйг тэр бас тайлбарлаад “Бид үүнд ямар нэг оролцоогүй ч улс орноо сүйрүүлэхийг хүсэхгүй байна” гэж хэлсэн байна.
 
"Валдай" клубийн 18 дахь удаагийн чуулган дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд Оросын болон гадаадын судлаачид, мэргэжилтнүүд оролцох юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин чуулганд оролцож, үг хэлэх төлөвтэй байна.
 
 
 
Эх сурвалж: РИА Новости
Дэлхийн удирдагчдыг бункерт түгжиж архидуулах санааг Монголын төлөөлөгч дэвшүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0