УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.10.30/-ийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Хуулийн төсөлд
-
Ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх
-
Зардал бууруулах, сурталчилгааны оновчтой, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх
-
Улстөржилтийг багасгах, нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын харилцан уялдаа холбоог дэмжих зохицуулалтыг тусгасан байна.
МАН-ын бүлгийн хуралдаанаар хуулийн төслийг цаашид УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллан, бусад намаас санал авч, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулна |
|