Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Э.Одбаяр: Нэгдүгээрт би Фукуо яваагүй
1 сар өмнө   200
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр  төсвийн мөнгөөр Вьетнам улсын Фукуок арал руу Төрийн албаны туршлага судлах зорилгоор явсан тухай баримт цахим орчинд нийтлэгдэж эхлээд байна. 
 
Тодруулбал, тухайн мэдээлэл нь шилэн дансанд нийтлэгдсэн байх энэхүү хөтөлбөрийн тийзийн зардалд нийт 55.126.000 төгрөг зарцуулсан аж. Энэ нь түүнийг Фукуок руу улсын зардлаар аялсан байж болзошгүй гэх хардлага төрүүлж эхэлжээ.
 
Энэ талаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Э.Одбаяр дээрх асуудлын талаар тодрууллаа.
 
-Шилэн дансны мэдээлэл олон нийтэд хүрч таныг төрийн мөнгөөр зугаалаад ирсэн гэх мэдээлэл яваад байна. Үүн дээр тайлбар хэлээч?
 
-Нэгдүгээрт би өөрөө тийшээ яваагүй. Миний эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг засгийн газрын хяналт эрхлэх газрын ажилтнууд Вьетнамын төрийн байгууллагуудад төрийн бүтээмжийн чиглэлээр явсан. Гэхдээ төрийн байгууллагууд гадагшаа явж туршлага судлах, гаднаас мэргэжилтэн авчрах асуудал үеийн үед байдаг. Цаашдаа ч гэсэн байна. Ийм байхад голоор нь ямар нэгэн байдлаар дотор ажиллаж байгаа хүмүүсийг харлуулах, гуйвуулах зэрэг асуудлууд оруулаад байна уу даа гэж харсан.
 
- Фукуок руу хэдүүлээ явсан бэ?
 
-Нийтдээ 15 хүн явсан байх.
 
-55 сая төгрөг нь тухайн явсан хүмүүсийн тизны мөнгө гэж ойлгосон. Зөв үү?
 
-Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар даргатай. Дарга нь өөрөө төсвөө ажилчдадаа зохион байгуулалт хийгээд явдаг. Тэгэхээр засгийн газрын хяналт эрхлэх газрынхны дотоод зохион байгуулалтын асуудалд би тэр бүр ор, гар гэдэг хандлагыг гаргахгүй. Тэр байгууллага төлөвлөгөөнийхөө дагуу л үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Э.Одбаяр: Нэгдүгээрт би Фукуо яваагүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0