Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Дундаж цалин 1 сая 120 мянган төгрөгт хүрчээ
5 жил өмнө   642
Үндэсний статикийн хорооноос өнөөдөр өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тайланг мэдээллээ. 2018 оны дөрөвдүгээр улиралд 40,5 мянга гаруй байгууллагын 652.2 мянган ажиллагчид нийгмийн даатгал төлжээ.
 
НДШ төлөгчдийн  цалин 806.6 мянган, дундаж цалин 1 сая 120 мянга 350 төгрөгт хүрсэн байна.  Төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компанийнх ажиллагчид 1.3 сая, хязгаарлагдмал хувьцаат компанид ажиллагсад 1.2 сая төгрөг, төсөвт байгууллагынх 901 мянган төгрөг, хоршоонд ажиллагсдынх 400 мянган төгрөг байгаа аж. Харин уул уурхайн салбарын ажиллагсад хамгийн их буюу 2.5 сая төгрөгийн цалинтай бол нийтийн хоолныхны салбарынхан 704 мянган төгрөгийн дундаж цалинтай байна гэсэн статистик дүн гарчээ. 
Дундаж цалин 1 сая 120 мянган төгрөгт хүрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0