Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
СЗХ буруу ташаа ойлголтод тайлбар хийлээ
4 жил өмнө   499
Санхүүгийн зохицуулах хороо токен, криптовалют, койны үнэ ханшийг урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй тул худалдан авах нь хөрөнгөө алдах өндөр эрсдэлтэйг анхааруулж, тайлбар хийжээ.
 
Санхүүгийн зарим компани бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтаа нэмэх зорилгоор хямдрал болгож гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, урамшуулал гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажих мэдээлэл түгээж байгаа нь буруу ташаа ойлголт төрүүлж байна.
 
Тодруулбал, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулан худалдах, худалдан авах боломжтой, ирээдүйд үнэ цэнэ өснө гэх зэргээр санхүүгийн мэдлэг дутмагийг ашиглаж, эрэлт бий болгох нь иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдал бий болгох эрсдэлтэй.
 
Монголбанк, СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд 12 банк, 3 бирж /Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны бирж, Хөдөө аж ахуйн бирж/ үйл ажиллагаа явуулж байгаа. Дээр дурдсан дижитал бирж, дижитал банк нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хамаарахгүй.
 
Дижитал биржээр арилжаалж буй үнэт цаасны токен /Security Token/ гэх хувьцаанд хөрвөх, эсвэл солих боломжтой мэт зарим төрлийн дижитал хэлбэртэй бүтээгдэхүүн нь бодит үнэт цаасаар солих, хөрвүүлэх боломжгүй гэжээ.
 
Компанийн хувьцаа, тэдгээрт суурилсан, түүнд хөрвөх боломжтой үнэт цаастай холбогдох харилцаа нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагдаж, үнэт цаас нь төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдэхээр хуульчлагдсан байдаг аж.
СЗХ буруу ташаа ойлголтод тайлбар хийлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0