Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Монголын Хөрөнгийн бирж 50/50 хувь болгон өөрчилж арилжлаа
2 жил өмнө   1287
Монголын Хөрөнгийн бирж ХК олон нийтэд санал болгосон хувьцааны хуваарилалтаа 50/50 хувь болгон өөрчилж арилжсанаа ШӨХТГ-т мэдэгджээ.
 
 Монголын Хөрөнгийн бирж ТӨХК нь өнгөрсөн оны эцэст олон нийтийн, нээлттэй компани болохоор үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлсэн. Ингэхдээ өөрийн эзэмшлийн 34 хувийг олон нийтэд санал болгохдоо 90 хувийг стратегийн хөрөнгө оруулагч нарт буюу 100 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр худалдан авахад зориулж, жижиглэнгийн хөрөнгө оруулагч нар 10 хувийг хуваарилахаар төлөвлөж байсан.
 
Гэвч хувьцааны арилжааг цөөн оролцогч нарт давуу байдал үүсгэн олгож өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэсэн гомдол санал ШӨХТГ-т зарим эдийн засагч болон иргэдээс ирүүлжээ.
 
Үүний дагуу Монголын Хөрөнгийн бирж ХК хувьцааны хуваарилалтыг шинэчлэн жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хувь хэмжээг 50 хувь болгон өсгөж, өрсөлдөөнийг чөлөөтэй болгох үйл ажиллагааг авч ажилласнаа мэдэгджээ.  
 
Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 5800 гаруй жижиглэн хөрөнгө оруулагч нараас нийт 17.4 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах захиалга ирүүлж, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хувьд оролцоо, сонирхол өндөр байсан тул хуваарилалтыг дахин өөрчилжээ.
 
Нэмж мэдээлэхэд, Монголын Хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт хөрөнгө оруулагчдаас 57,865,745,500 төгрөгийн үнийн дүн бүхий 7,414 захиалга ирсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 4.8 дахин давсан үзүүлэлт болсон юм. Монголын Хөрөнгийн бирж төрийн эзэмшлийн хувьцааны 34 хувьтай тэнцэх хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгосноор 11,9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр тооцож байв.
Монголын Хөрөнгийн бирж 50/50 хувь болгон өөрчилж арилжлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0