Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“MONGOLIA GOLD 2018” АЛТНЫ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУРАЛ БОЛНО
7 жил өмнө   715
Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой гэж үзсэн. Өнгөрсөн 2017 онд 20.1 тн алт олборлож Монголбанкинд тушаажээ. Энэ нь Монгол улсын валютын нөөцийг 845 гаруй сая доллараар нэмсэн үзүүлэлт юм. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтвортой байхад “Алт-2” хөтөлбөр онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Монголын уул уурхайн бирж, Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, Дэлхийн алтны зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Mongolia Gold 2018” алтны салбарын 2 дахь удаагийн олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнг  2018 оны 3-р сарын 15, 16-ны хооронд Корпорейт конвейшн төвд зохион байгуулах гэж байна. Тус хуралд алтны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд нэр хүндтэй Sakthi Trading group, Kaloti Precious Metals зэрэг  томоохон компаниуд, Хятад, Орос, Нигер улсын алтны холбоод, институт, судалгааны байгууллагууд оролцохоор болжээ.  
Энэ удаагийн хурлын зорилго нь Монголын алтны салбарт дэлхийн дэвшилтэд техник технологи, туршлагыг нутагшуулах, алтны геологи, хайгуулыг хөгжүүлж алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтэд инноваци, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж шинэ түвшинд хүргэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Mongolia Gold 2018 хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolia-gold.com/ вэбээс, 70111106, 91911383, 89113499 утсаар лавлаж аваарай.
 
“MONGOLIA GOLD 2018” АЛТНЫ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУРАЛ БОЛНО
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0