Зочид буудлын салбарын орлого 2023 оны эхний хагас жилд 221 тэрбум төгрөг болжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 61 (38.1%) тэрбум төгрөгөөр өссөн болохыг Үндэсний Статистикийн Хороо танилцуулсан юм. Ийнхүү өсөхөд
-
3, түүнээс дээш одтой буудлын орлого 46.8 (42.3 %) тэрбум төгрөг
-
зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрынх 11.9 (25.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж.
-
Зочид буудлын салбарын орлого 2023 оны зургаадугаар сард 49.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 3.8 (8.2%) тэрбум төгрөгөөр өссөн аж.
График. Зочид буудлын салбарын орлого, зэрэглэлээр /тэрбум төгрөг, жил бүрийн эхний хагас жилд/
Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний хагас жилд ₮221 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс ₮61 тэрбумаар өсжээ |
|