Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Л.Оюун-эрдэнэ: Нэг хүнд ноогдох ДНБ-н 6000 ам.долларт хүрнэ
1 жил өмнө   529

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өчигдөрийн /2023.10.05/ УИХ-ын чуулганд оролцох үеэрээ ирэх онд нэг хүнд ноогдох ДНБ-н  6000 ам.долларт хүрнэ гэдгийг хэллээ.

Тэрээр 2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж эхлэх үед Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 43.6 их наяд төгрөг байлаа.  Нэг үгээр хэлбэл, Монгол Улс 40 литрийн багтаамж бүхий эдийн засагтай байсан гэсэн үг. 2022 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж тэлсэн байна.

Ирэх 2024 оны улсын төсвийг Дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6000 ам. доллар давна гэж тооцоолсон. Цар тахлын оргил үед - 4.6 хувь байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар өслөө. Ирэх 2024 онд эдийн засаг долоон хувийн өсөлттэй байхаар төсөөлж байна гэдгээ хэллээ.

 

Л.Оюун-эрдэнэ: Нэг хүнд ноогдох ДНБ-н 6000 ам.долларт хүрнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0