Шатахуун импортлогч компани, аж ахуйн нэгжүүд зохиомлоор хомсдол үүсгэж үнийг хөөрөгдөж байна гэсэн хардлага иргэдийн дунд байсаар. Учир нь Монголд байгаа цөөн тооны импортлогчдоос ард иргэдийн амьдрал шууд хамааралтай болчихсон.
Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан, Хэрэглэгчийн эрхийг тэргүүнд хамгаалах төвийн тэргүүн, Д.Мөнхтөр “2016 онд дэлхийн зах зээлд бензиний үнэ хоёр дахин буурсан. Үүнийг үндэслээд бид монгол үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станц ажиллуулдаг, нефть импортлогч компаниудад шалгалт явуулахад өндөр ашигтай ажиллаж байсныг тогтоосон. Дэлхийн зах зээлд буурчихсан нефть монголд үнэ нь хэвээрээ байсан учраас үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бензиний үнэ буулгах уриалгыг гаргаж байв. Уриалгыг анхлан “Тэс Петролиум”, “Жаст ойл” компаниуд хүлээн авч үнээ буулгаж, харин дараа нь “Магнай Трейд”, ”Шунхлай”, “Петровис”ХХК зэрэг том компаниуд дэмжиж, бензиний үнийг 1 литр тутамд 50-200 төгрөгөөр буулгаж байсан юм” хэмээн хэллээ.
Хоёр жилийн өмнөх шатахууны үнэ хэт өссөнтэй адил нөхцөл байдал өнөөдөр бйи болоод байна. Шатахуун импортлогч компаниуд үнээ нэмсэн нь цэвэр капитал бөгөөд энэ нь тухайн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд хоорондоо үгсэн хуйвалдаж зохиомлоор хомсдол үүсгэх,үнэ нэмэх процессыг хэлж байгаа аж.
Шатахууны хомсдлыг бий болгохгүй байх шийдлүүд нь:
· Өрсөлдөөнийг эрчимжүүлэхийн тулд импортлогчдын тоог нэмэх. Хэтэрхий цөөн тооны компаниуд монголын зах зээл дээр ноёлж байна.
· Төрийн хяналт, оролцоог нэмэгдүүлье
· Хуулиа дагаж мөрдөе
· Ард түмэн өөрсдөө аль түгээх станц, хаанаас шатахуун авах талаар сошиал хэлэлцүүлэг өрнүүлье
Мөн Д.Мөнхтөр “Хамгийн бага үнийн санал гаргасан компани байвал дэмжиж, нээлттэйгээр уриалья” гэлээ.
Өрсөлдөөнийг эрчимжүүлж шатахуун импортлогчдын тоог нэмье |