Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг багасгах талаар яригдаж байна
7 жил өмнө   720

Улаанбаатар хот утаанаасаа салж чадахгүй, салгаж чадахгүй байсаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Уг асуудлыг шийдэх хамгийн боломжтой гарц нь орон сууцжуулах явдал юм. Тэгвэл саяхнаас ипотекийн зээлийн хүүг бууруулах, урьдчилгааг багасгах талаар Засгийн газрын хүрээнд яригдаж, Сангийн яамнаас тусгай ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр ипотекийн зээлийн хүүг 7,5 хувь, урьдчилгааг 25 хувь хүртэл бууруулах боломжтой гэнэ.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас хэлэхдээ “Ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Одоо бусад холбоотой асуудлыг судалж байна. Ажлын хэсгийн дүгнэлт одоогийн нөхцөлд урьдчилгааг 30 байсныг 25 хувь, хүүг найм байсныг 7,5 хувь болгон бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ энэ чиглэлээр судлах маш их ажил байгаа учраас энэ бол ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа асуудал. Ажлын хэсэг эцсийн дүгнэлтээ ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэлээ.

Энэ асуудлыг Засгийн газар дэмжвэл шинээр орон сууц авах иргэдэд хамаарах аж.  

Ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг багасгах талаар яригдаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0