Өнөөдөр МУ-ын Засгийн газар шатахууны үнийн асуудлаар хуралдаж, бензиний үнэ нэмэхгүй байх шийдвэр гаргалаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж мэдээлэл хийв.
Уг хуралдаанаас АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан байна. Мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргалаа.
Үүнтэй холбогдуулан Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Тус талбай нь Сайншандаас 20 км зайтай бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд бүтээн байгуулалтын ажлууд эхлэх аж.
Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ”
1. Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх
20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэнэ.
2. Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэнэ.
3. Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэнэ.
Бид эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал байна. Тиймээс эдгээр төслүүд дээр хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллана" гэдгийг онцоллоо.
АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг тэглэснээр шатахууны хомсдол үнийн хөөрөгдөл байхгүй болох учиртай. Уг шийдвэрийн ач холбогдол, үр нөлөөг хүлээх л үлдлээ.
АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг тэглэснээр шатахууны хомсдол үнийн хөөрөгдөл байхгүй болох учиртай |