Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Зарим шатахууны онцгой албан татварыг тэглэснээр 68 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн
7 жил өмнө   750

Өчигдөр Засгийн газар хуралдаж А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Харин АИ95, АИ98 автобензин, дизелийн түлшинд тогтоосон онцгой албан татварыг хэвээр үлдээсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлсүх хэлээд уг асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.

-Зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг хөнгөлснөөр ямар үр дүн гарах вэ?

-Засгийн газрын хуралдаж автобензин, дизель түлшний Онцгой албан татварын хэмжээг өөрчлөх тухай хэлэлцэж, шийдвэр гаргасан. 2017 оны долдугаар сараас эхлэн олон улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ нэг баррель нь 45 ам.доллараас 65 ам.доллар хүрч, өссөн. Судалгаанаас үзэхэд, цаашид нэг баррель нефтийн үнэ 70 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үед нэг баррель нефтийн үнэ 40 орчим ам.доллартай тэнцэж байсан. Тийм учраас өнөөдрийн олон улсын зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан, Засгийн газрын хуралдаанаар А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Ингэснээр нийгэмд бий болоод байгаа шатахууны хомсдолтой байдал бүрэн шийдэгдэнэ гэж бодож байна. 

-Үнэ өсөх эрсдлийг тооцсон уу?

Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, алтны үнэ өндөр байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ өндөр байхад дизель түлшинд татаас өгөх замаар хөнгөлж болохгүй. Зах зээлийн зарчмаа баримталж явах ёстой. Үүнээс гадна А-95, А-98 шатахууныг боломжтой хүмүүс авч хэрэглэдэг. Тиймээс үүнд зах зээлийн зарчмаар татвараа оногдуулаад явах ёстой. Харин А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг нэмбэл суурь үнэ нэмэгдэх эрсдэлтэй байгаа учир гадаад зах зээл дээрх савлагааг өргөн хэрэглээний бараанд нөлөөлөхөөс сэргийлж, ийм шийдвэр гаргасан.

Засгийн газар А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн ч олон улсын зах зээл дээрх үнэ хэрхэн хэлбэлзэхээс шалтгаалан эдгээр шатахууны үнэд өөрчлөлт орох аж.

Мөн дээрх шатахууны онцгой албан татварыг тэглэснээр улсын төсвөөс 68 тэрбум төгрөгийн орлого дутах бөгөөд Засгийн газар үүнийг 2018 оны төсөвт тодотгол хийлгүйгээр бусад орлогоор нөхөх боломжтой гэж үзэж байна.

 

Зарим шатахууны онцгой албан татварыг тэглэснээр 68 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0