Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“Бид хаанаас ирсэн бэ” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
4 жил өмнө   946
    Зураач Ж.Отгон-Эрдэнэ “Бид хаанаас ирсэн бэ” өөрийн бие даасан 2 дахь уран бүтээлийн үзэсгэлэнгээ 2019 оны арваннэгдүгээр сарын 3-16-ны өдрүүдэд “Bluemon” төвийн уран зургийн Норфей Арт Галерейд нээлээ.
Үзэсгэлэн дэх уран бүтээлүүдээс онцолвол хүний амьдралын утга учир болсон хайр сэтгэл, монгол хүн, төр улс, уламжлалыг уран зургийн олон өнгө, хэлбэрээр өвөрмөцөөр дүрслэн харуулсан байна.
 
Орчин үеийн урлагийн гол онцлог нь тухайн бүтээлийн утга санааг хүмүүст ойлгуулж, оролцуулж, сэтгэн бодуулахад чиглэж байна. Бид хаанаас яах гэж ирсэн бэ гэдэг асуултыг хүн бүр өөрөөсөө асуугаад үзвэл хариултыг мэдэх болно. Тэрбээр “Энэ үзэсгэлэнг гаргах болсон учир нь бид дээд тэнгэрээс ирсэн бурханы бэлэг юм.  Бид хүүхэд байсан, хүүхэд бүрийг тэнгэр элч нар хамгаалж байдаг. Мөн бүх хүнд өөрийн хувь тавилан, түүх байдаг” гэдгийг ойлгуулахыг зорьсон аж. Хамгийн гол нь энэ амьдралд бид бусдыг хайрлах гэж, бусдад гэрэл болох гэж ирдэг гэдгийг ойлгох явдал гэдгийг зураач маань онцолсон юм. Хайр бодит бөгөөд хоёр хүний ариун нандин харилцаа юм. Хайр бол тоглоом биш, хайрын олон янзын өнгө, хэлбэр байдаг. Хайр агуу бөгөөд хайр дотор бүхий л энэрэл өршөөл, уучлал байдаг.
Яаж гэрэлтэх вэ. Энэ их энгийн ойлголт. Бид бие биенээ хүндлээд, бие биендээ туслахад л гэрэлтэж чадна. Эцэст нь бид энэ дэлхийд ирсэн шигээ буцаад явна тэгэхдээ бид юу хийсэн, хэлснээрээ хэзээ нэгэн цагт заавал шүүгдэнэ. Тиймээс бүх зүйлдээ хариуцлагатай байж, нэгнээ хүндэлж, хайрлаж, тусалж, гэрэлтэж амьдраад алтан гудамжтай хэмжигдэхүүнд бүгд амьдраасай гэсэн санаагаа хүмүүст түгээхийн тулд зураач маань энэ үзэсгэлэнгээ гаргажээ.
 
 
Контемпорари урлаг нь нэгдүгээрт сэтгэлгээний урлаг, хоёрдугаарт цоо шинэ үзэл санаа, материал шаардсан урлаг юм. Тиймээс Монголд анх удаа хамба хилэн материал дээр зураг зурсан анхны зураач болж байна.
 
Энэхүү бие даасан үзэсгэлэнгийн онцлог нь зураач бүх бүтээлүүдээ хамба хилэн материал дээр алтлаг, мөнгөлөг ялтас зэрэг өвөрмөц өнгө будгаар хослуулан туурвисан нь уран зургийн салбарт шинэлэг өнгө төрхийг нэмж чадлаа.
 
Зураач Ж. Отгон-Эрдэнэ: 8811-7795, otgonerdene777@gmail.com
Б.Цэцэг
“Бид хаанаас ирсэн бэ” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0