Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Номхон далайг ганцаараа гаталсан хамгийн өндөр настан
2 жил өмнө   542
Номхон далайг ганцаараа, зогсолтгүй явж гаталсан хамгийн өндөр настай хүнийг Кеничи Хори гэдэг. Тэрбээр 83 настай.
 
Кеничи Хори гуравдугаар сарын 27-нд АНУ-ын Сан Франциско хотоос хөдлөөд, хоёр сар гаруй аялсны эцэст Бямба гаригт Японы баруун хэсгийн Кии хоолойд хүрчээ. Түүний аяллын унаа “Suntory Mermaid III” нэртэй дарвуулт завь нь нарны зай хураагуураар тоноглогджээ.
 
Энэхүү аялал нь түүнийг Номхон далайг ганцаараа, ямар ч завсарлагагүйгээр амжилттай гаталсан дэлхийн хамгийн өндөр настай хүн болгосон гэж аяллыг зохион байгуулагчид мэдэгдэв. Аяллын хугацаанд гурван өдөр үргэлжилсэн далайн давалгаатай таарчээ. Давалгааг давж гарсныхаа дараа тэрбээр, “Би барианы шугамдаа бараг л хүрлээ. Би ядарч байна” гэж блогтоо бичсэн байна.
 
Кеничи Хори Номхон далайг ийн гаталж буй нь анхны тохиолдол биш юм. Тэрбээр 1962 онд 23 настайдаа Номхон далайг гаталжээ. Гэвч тухайн үедээ АНУ руу хууль бусаар нэвтрэхийг хориглосон Японы хуулийг зөрчсөн юм. Тэр үеэ дурсаж, блогтоо бичихдээ, “Би байнга л түгшиж, баригдчих вий гэж санаа зовдог байсан” гэжээ.
 
Эх сурвалж: EURONEWS
Номхон далайг ганцаараа гаталсан хамгийн өндөр настан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0