Чөлөөт уран бүтээлч Д.Нинагийн “НИНА 41” анхны бие даасан үзэсгэлэн “Бий Контемпорари арт галерей”-н үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болж байна.
Түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл бодлын тухай, гар сүлжмэлийн утаснуудын төрөл, шинж чанар, тэр дундаа нэхмэлийн зүүний олон төрлийн нарийн сүлжээсээр урласан зөөлөн баримлын бүтээлүүдийг орон зайд хэрхэн харуулсныг энэхүү үзэсгэлэнгээс тольдох боломжтой. Уран бүтээлчийн дүрийн сонголт, тэдгээрийн нарийн элементүүд болон нэхмэл утасны олон арга техник, хоорондын харьцааг хослуулан харуулсан уг үзэсгэлэнгийн куратороор Б.Бат-Эрдэнэ, уран бүтээлч Б.Энхчулуун нар ажиллажээ.
Тус үзэсгэлэн тавдугаар сарын 4-нийг дуустал үргэлжилнэ.
Түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүсийн дүрийг зөөлөн баримлаар урлажээ |
|