Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 65 дахь удаагийн уралдаан Чех Улсад тавдугаар сарын 3-6-ны өдрүүдэд болсон. Уг уралдаанд Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Камертон хамлагийн гишүн Л.Ган-эрдэнийн Гансүлд гуравдугаар байр эзэлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан байдаг. Тэгвэл энэхүү журмыг үндэслэн Г.Гансүлдэд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо.
Косианы нэрэмжит хийлчдийн уралдаанд Г.Гансүлд гуравдугаар байр эзэлжээ |
|