Дэлхийн загварын салбарынхан зар сурталчилгааны ажлаа илүү үр дүн, хурдтай болгохын тулд хиймэл оюун ухаанд тулгуурлан хийдэг болж буй. Үүний тод илрэл нь хиймэл оюун ухаанаар модель бүтээдэг компаниудтай Levi Strauss, Louis Vuttion, Nike зэрэг томоохон брэндүүд хамтын ажиллагаагаа эхлүүлээд байсан бол MANGO Мөн нэмэгдэж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Тони Руиз мэдээлжээ.
"Mango"-ийн гол өрсөлдөгчид болох "Inditex"-ийн "Zara" болон "Н&м" брэндүүд загварын трендийг Хоцрохуй дагаж, боломжийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Харин "Mango" тэдэнтэй өрсөлдөхийн тулд хиймэл оюун ашиглаж, бизнесийнхээ өсөлтөө эрчимжүүлэхийг зорьж байна. "Хурдан хугацаанд контент бүтээх нь бидний зорилго" хэмээн Тони Руиз онцолж байлаа.
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн моделиудыг ашиглахад гарах зардал жинхэнэ моделиудын цалингийн өчүүхэн хэсэгтэй тэнцэх тул санхүүгийн үр ашигтай төдийгүй илүү хурдан контентыг бүтээх боломжтой аж.
| “MANGO”-ын загваруудыг AI моделиуд танилцуулна. |
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс асууж тодруулна
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгонд ашиглахыг хориглолоо
Жил бүр зуны цагийн хуваарьт шилждэг болох тогтоолын төсөл санаачилжээ
Өвөр Монголын залуу тэмцэгч Тэмүүлэн Тогочог бусдын биед халдсан хэргээр баривчлагджээ