Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Сингапур дахь Монголчуудын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдав
5 жил өмнө   480
Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Сингапур дахь Монголчуудын дунд уламжлал болон зохион байгуулдаг Элчин сайдын нэрэмжит “Ambassador’s Cup 2019” Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Бямба гарагт амжилттай болж өндөрлөв.
 
Сингапур дахь Монголчууддаа зориулан соёл, спорт, олон нийтийн арга хэмжээний хүрээнд 7 дахь жилдээ Элчин сайдын яамны зүгээс зохион байгуулж буй уг арга хэмжээнд 80 гаруй монголчууд гэр бүл, үр хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирж оролцов. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж тэмцээнийг нээж, багуудад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэв. Тэмцээнд нийт 4 эрэгтэй, 3 эмэгтэй баг оролцсоноос нэгдүгээр байр болон Элчин сайдын нэрэмжит Сагсан бөмбөгийн аваргын цомын эзнээр эрэгтэйчүүдээс “EXPAT 1” баг, эмэгтэйчүүдээс “ЦОГЛОГ” баг тус тус шалгарав. Спортын уран чадвар, авхаалж самбаагаараа бусдыгаа манлайлж, хамгийн олон оноог цуглуулсан н.Мишээл, н.Солонго нарыг шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогчийн Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
 
Хилийн чанадад байгаа монгол иргэдийн эв нэгдлийг хангах, тэдгээрийн дунд спорт, соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах нь Элчин сайдын яамны чиг үүргүүдийн нэг болохын хувьд жил бүр ийнхүү тэмцээнийг явуулж, оролцогч нарын цар хүрээг нэмэгдүүлэхээр зорин ажилладаг. Энэ жилийн тэмцээний нэг онцлог нь Сингапур дахь Монголчуудыг дэмжин ажилладаг, энэ чиглэлээр Элчин сайдын үйл ажиллагааг үргэлж дэмжин, идэвхтэй оролцдог Сингапур дахь залуучуудын төлөөллийг Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу”, “Хөдөлмөрийн алдар” шагналаар онцлон шагнав.
 
Хүрэлцэн ирсэн Монголчууд эрүүл спортлог орчинд нэг өдрийг өнгөрөөсний сацуу хүүхдүүдэд зориулсан хөгжөөн арга хэмжээг зохион байгуулав.
 
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
 
 
Сингапур дахь Монголчуудын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0