Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монголын баг цахим спортоор Ази тивийн аварга болов
4 жил өмнө   437
Цахим спортын ESL One: Road to Rio буюу энэ жилийн CS:GO major тэмцээний Ази тивийн цувралын эхний аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын “Tiger” баг шалгарсан байна.
 
“Тiger” баг тивийн аваргын төлөө Азийн чансааг 2 жилийн туршид тэргүүлсэн “Tyloo” багтай эцсийн шатны тоглолтод учраа таарч 2:1 гэсэн онооны харьцаагаар ялалт байгуулж чадлаа. Тус тэмцээнд Ази тивийн шилдэг 8 баг оролцож Монгол Улсаас 3 баг өрсөлдсөнөөс бүгд амжилттай оролцож, “Tiger” баг анх удаагаа аваргаар тодорч байна.
 
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцэх хэмжээний дээрх тэмцээнд Ази тивийг төлөөлж ганц баг өрсөлдөх юм. Мөн тус тэмцээний дараа болох дахин 2 цуврал тэмцээнээс хамаарч Ази тивийг дэлхийд ямар баг төлөөлөх нь тодорхой болох юм байна.
 
Б.Сайханзаяа
Монголын баг цахим спортоор Ази тивийн аварга болов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0