Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Токиогийн Олимпыг 2021 оноос хойшлуулахгүй
4 жил өмнө   536
Токиогийн Олимпын наадмыг 2021 онд зохион байгуулж чадахгүй бол дахин хойшлуулахгүйгээр цуцлах саналыг би хүлээн авсан гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах лхагва гарагт мэдэгджээ.
 
“Олимпын наадмыг зохион байгуулах хороо 3000-5000 хүнийг байнга хөлслөх боломжгүй шүү дээ” гэж Т.Бах “BBC Sport” сувагт ярилцага өгөх үеэрээ хэлжээ. Мөн дэлхийн тэмцээнүүдийн хуваарийг жил бүр бүхэлд нь өөрчилж, тамирчдын хувьд тодорхойгүй байдлыг үүсгээд байж болохгүй гэж тэрбээр ярьсан байна.
 
“Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Олимпын наадмыг ирэх зунаас хойшлуулахгүй гэдгээ надад тодорхой хэлсэн” гэж ОУОХ-ны тэргүүн нэмж хэлжээ. Шинэ коронавирусний цар тахлын улмаас дөрвөн жил тутам зохион байгуулдаг Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр өнгөрсөн гуравдугаар сард гарсан билээ. 
 
Ц.ОРГИЛ
Токиогийн Олимпыг 2021 оноос хойшлуулахгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0