Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Токиогийн олимпын наадмын төсөв нэмэгджээ
3 жил өмнө   492
Токиогийн олимпын наадмыг нэг жилээр хойшлуулснаар төсвийн зардал нь бараг 200 тэрбум иен буюу 1 тэрбум 900 сая ам доллараар нэмэгдсэн тухай Японы хэвлэл 29-нд мэдээлжээ.
 
Японы “Ёмиури Шимбун” сонин тэмдэглэхдээ, Токиогийн олимпын зохион байгуулах хороо Японы засгийн газар болон Токио хотын захиргаатай зөвшилцсөний дараа хамгийн эртдээ 12-р сарын дунд арав хоногт нэмэгдсэн төсвийн нийт хэмжээг албан ёсоор тогтоох болно гэжээ.
 
Токиогийн олимпын наадмыг хойшлуулснаас болж ажилтан ажилчны цалин, талбай заалны түрээс, зам харилцааны зардал болон тасалбар буцаахаас үүссэн хохирол зэрэг нь төсвийн нэмэгдлийн хамгийн гол эх үүсвэр болжээ. Гэвч Токиогийн олимпын зохион байгуулах хороо, Олон улсын олимпын хороотой тохиролцсон олимпыг хялбарчилж товчлох тухай 1-р үе шатны төслийн дагуу зардлыг 30 тэрбум иен буюу 280 сая ам доллараар хэмнэх юм. Түүнчлэн 2021 оны олимпын наадмын хугацаан дахь хижиг тахлын сэргийлэлт хамгаалалтад зарцуулах зардлыг төсөвт тусгаагүй бөгөөд үүнийг Японы төв засгийн газар даах юм байна.
 
Болороо
Токиогийн олимпын наадмын төсөв нэмэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0