Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Чөлөөт бөхийн тамирчдад олимпийн эрх авах 3 тэмцээн бий
3 жил өмнө   415
“Токио-2020” зуны Олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөхөөр одоогийн байдлаар Ази тивийн төлөөлөл нийт 31 эрх аваад байна. Улсаар нь ангилбал, Япон долоо, Казахстан зургаа, БНХАУ тав, Энэтхэг дөрөв, Монгол, Иран, БНАСАУ хоёр, Узбекистан, Кыргызстан, Сири тус бүр нэг эрх авчээ. Ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болох Азийн тивийн олимпийн эрх олгох тэмцээний олимпийн жин тус бүрийн эхний хоёр буюу алт, мөнгөн медальт тамирчдад олимпийн эрх олгоно. Энэхүү тэмцээнийг залгуулаад Монголын тамирчид дөрөвдүгээр 12-17-нд Алматыд тивийн аваргад хүч үзэх юм. Хэрэв ДАШТ, тивийн аваргаас олимпийн эрх авч чадахгүй бол сүүлийн боломж буюу ирэх тавдугаар сарын 6-9-нд Болгарын нийслэл Софид болох олимпийн эрх олгох цорын ганц сүүлийн тэмцээн бий.
 
Ази тивээс олимпийн эрхээ аваад буй тамирчид:
 
Эрэгтэйчүүд:
  •  
  • – 57 кг: Нурислам Санаев (Казахстан), Рави Кумар (Энэтхэг), Реза Атри (Иран)
  • -65 кг: Даулет Ниязбеков (Казахстан), Бажранг Пуния (Энэтхэг), Төмөр-Очирын Тулга (Монгол), Такүто Отогүро (Япон)
  • -74 кг: Мао Окүи (Япон), Дайнар Кайсанов (Казахстан)
  • -86 кг: Хассан Яздани (Иран), Деепак Пуния (Энэтхэг)
  • -97 кг: Алишер Ергали (Казахстан)
  • -125 кг: Дэн Живей (БНХАУ), Бажа Хутаба (Сири), Ядоллах Мохеби (Иран)

Эмэгтэйчүүд:

  • -50 кг: Валентина Исламова (Казахстан), Сун Янань (БНХАУ)
  • -53 кг: Пак Йон Ми (БНАСАУ), Майю Мүкаида (Япон), Пан Киану (БНХАУ), Винеш Фогат (Энэтхэг)
  • -57 кг: Рисако Кавай (Япон), Рон Ниннин (БНХАУ)
  • -62 кг: Аусулуу Тыныбекова (Кыргызстан), Юкүко Кавай (Япон), Рим Жон Сим (БНАСАУ)
  • -68 кг: Соронзонболдын Батцэцэг (Монгол), Сара Дошо (Япон)
  • 76 кг: Хироэ Минагава (Япон), Эльмира Сыздыкова (Казахстан), Зоу Киан (БНХАУ)
ЭХ СУРВАЛЖ: MONGOLIAN WRESTLING FEDERATION, MNOC
Чөлөөт бөхийн тамирчдад олимпийн эрх авах 3 тэмцээн бий
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0