Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Леброн Жэймсийн байр суурь тэмцэгчдийн эсэргүүцэлтэй тулав
5 жил өмнө   386
Өчигдөр Хонг Конгийн 200 орчим тэмцэгч гудамжинд цугларч, NBA-гийн од Леброн Жэймсийн өмсгөлийг шатааж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
 
Сагсан бөмбөгийн од саяхан NBA-Хятадын хооронд өрнөж буй улс төрийн маргаанд оролцож, байр сууриа илэрхийлсэн нь ийм үйлдэлд хүргэсэн байна.
 
Энэ сарын эхээр Хьюстон Рокетс багийн менежэр Дэрил Мори твиттер хуудсандаа Хонг Конгчуудын тэмцлийг дэмжсэн агуулгатай зүйл нийтэлснээс Хятадын ивээн тэтгэгчид, түншүүд нь NBA-гээс хөрөнгөө татаж эхэлсэн юм. Мори нийтэлсэн зүйлээ устгаж, уучлал гуйсан ч байдал дээрдээгүй.
 
Энэ явдал АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн холбоонд том цохилт болсон байна. Даваа гарагт Леброн Жэймс хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ маргааны талаар байр сууриа илэрхийлжээ. “Би Дэрилийн үүсгэсэн маргаанд оролцмооргүй байна. Гэхдээ тэр нөхцөл байдлыг сайн ойлголгүйгээр болгоомжгүй үг хэлсэн гэж би бодож байна. Хэдийгээр үг хэлэх эрх чөлөө бидэнд байгаа ч болгоомжтой байх ёстой. Үг хэлэх эрх чөлөө бас маш их сөрөг зүйл дагуулдгийг ойлгох хэрэгтэй” гэж тэр ярьсан юм.
 
Жэймсийн хэлсэн энэ үг Хонг Конгийн тэмцэгчдийг бухимдуулсан байна. Дэрил Моригийн үүсгэсэн маргааны улмаас NBA-гийн тоглогчид улирлын тэмцээний өмнө Хятадад болдог тоглолтод ирээгүй бол NBA-гийн тоглолтуудыг CCTV дамжуулахаа зогсоож, Хятадын хэд хэдэн компани түншийн харилцаагаа зогсоож байгаа гэнэ.
 
Yahoo Sports саяхан Хятадтай муудалцсан NBA ирэх улиралд цалингийнхаа санг 15 хүртэл хувиар бууруулж магадгүй байгааг тооцоолжээ.
 
Эх сурвалж: Nytimes

 

Леброн Жэймсийн байр суурь тэмцэгчдийн эсэргүүцэлтэй тулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0