Цөөн үгээр:
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-нд нээнэ
  • Өвөр Монголд байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүн гэмтжээ
“COVID-19” Онцгой байдлын сан байгуулах санал дэвшүүлжээ
5 сар өмнө   224
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Энэтхэг улсын Ерөнхий сайд Эрхэмсэг Ноён Нарендра Моди энэ сарын 15-нд Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (SAARC) удирдагчидтай холбогдож, коронавирусний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх бүс нутгийн зохицуулалтын арга механизмын талаар хэлэлцжээ.
 
 
Энэхүү видео хуралд Афганистаны ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ашраф Гхани, Шри Ланкийн Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Готабая Ражапакса, Мальдивын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ибрахим Мохамед Солих, Бангладешийн Ерөнхий сайд Эрхэмсэг хатагтай Шейх Хасина, Непалын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён К.П.Шарма Оли, Бутаны Ерөнхий сайд, Эрхэмсэг Др.Лотай Цэринг, Пакистаны Эрүүл мэндийн сайд Эрхэмсэг ноён Доктор Зафар Мирза болон SAARC-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон байна.
 
Ерөнхий сайд ноён Нарендра Моди хэлсэн үгэндээ “COVID 19” цар тахлаас үүдэлтэй урьд өмнө тохиолдож байгаагүй эрүүл мэндийн онцгой байдал үүсэж буй энэ үед аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх нийтлэг стратеги Өмнөд Азийн бүс нутагт боловсруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцолжээ. Мөн тэрбээр хамтран ажиллах дараах саналуудыг гаргав.
 
“COVID-19” Онцгой байдлын сан байгуулах. Уг санд улс орнууд сайн дурын үндсэн дээр хандив өгөх ба Энэтхэг улс анхны 10 сая ам.долларыг орууллаа. Шинээр байгуулсан санг түнш улсуудын аль нь ч яаралтай авах арга хэмжээний зардлуудыг санхүүжүүлэхэд ашиглах.
 
Шуурхай хариу үйлдлийн баг бүрдүүлэх. Тус багийн бүрэлдэхүүнд нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан эмч мэргэжилтнүүд багтах ба шаардлагатай тохиолдолд аль ч улс орон руу дайчлагдах байнгын бэлэн байдалд байх.
 
Хөрш зэргэлдээ орнуудын яаралтай тусламжийн багуудад онлайнаар сургалт зохион байгуулах, Энэтхэг Улсын Өвчний Тандалтын Нэгдсэн Портал програм хангамжийг ашиглан вирус тээгчдийг олж тогтооход туслах.
 
 
Шилдэг туршлагыг хуримтлуулахын тулд SAARC гамшгийн менежментийн төв гэх мэт механизмыг ашиглах.
 
Өмнөд Азийн бүс нутагт тархсан халдварт өвчний тархалтыг хянах судалгааны ажлыг уялдуулах нийтлэг судалгааны платформ байгуулах.
 
SAARC бүсийн мэргэжилтнүүд “COVID-19”-ийн эдийн засагт үзүүлэх урт хугацааны үр дагаврын талаар, мөн дотоод худалдаа, орон нутгийн нэмүү өртгийн сүлжээг энэ нөлөөллөөс хэрхэн яаж хамгаалах вэ гэсэн сэдвээр санал тогтмол солилцох
 
Ерөнхий сайд ноён Нарендра Моди Энэтхэгийн Засгийн газраас “Covid-19”-тэй тэмцэхэд төрөлжүүлсэн хариу арга хэмжээний механизм, улс орон руу нэвтэрч буй хүмүүст скрининг хийх, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар олон нийтийг сэрэмжлүүлэх, эмзэг бүлгийн хүмүүст хүрч ажиллахад илүү анхаарах, оношилгооны байгууламжийг нэмэгдүүлэх, цар тахлын хяналтын үе шат бүрт мөрдөх журам боловсруулсан гэх мэт авч буй шуурхай арга хэмжээний талаар SAARC-ийн удирдагчидтай хуваалцлаа.
 
Одоогоор 1400 энэтхэг хүн болон бусад орны иргэдийг хөрш орнуудаас “Хөршүүд нэн түрүүнд" бодлогын хүрээнд амжилттай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд "COVID-19"-ийн эсрэг хамтдаа тууштай тэмцэхийг эрмэлзэж байгаагаа дурдан SAARC-ын орнуудын энэхүү хамтын ажиллагаа нь дэлхийд үлгэр жишээ болох ёстойг онцолсон юм гэж БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
“COVID-19” Онцгой байдлын сан байгуулах санал дэвшүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0