Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Хатан хаан Лондон хотоос гарч, ханхүү Уилльям ордныг тэргүүлэх болжээ
4 жил өмнө   327
Их Британи улсын Лондон хотод Covid-19 эрчимтэй тархаж байгаа тул 93 настай хатан хаан Элизабет өнгөрсөн долоо хоногт Букингэмийн ордноос явж, хотын гадна орших Уиндсорын шилтгээнд төвхнөсөн байна.
 
Ордныг залуу ханхүү Уилльям ордны үйл ажиллагаануудад тэргүүлэн оролцож байгаа ажээ.
 
Түүнчлэн Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй эхний хүн, 71 настай ханхүү Чарльз одоо Шотландын Балморалд өөрийгөө олон нийтээс тусгаарлаад байна. Тэрээр гуравдугаар сарын 10-ны өдөр Лондонд болсон арга хэмжээнд оролцохдоо Монакогийн ханхүү Альберттай уулзаж, ойр харилцаа үүсгэсэн юм. Ийнхүү ханхүү Альбертаас коронавирусийн халдвар илэрч, Европын язгууртнуудаас анхны халдвар тээгч болсон байна. Ханхүү эмч нарын хяналтад, биеийн байдал нь хэвийн байгааг Пүрэв гарагт Монакогийн ордны захиргаа мэдээлсэн юм.
 
Британийн “The Sunday Times” сонины мэдээлснээр ойрын үед хатан хаан телевизээр ард түмэндээ хандаж, мэдэгдэл хийх гэнэ. Хатан хаан хамгийн сүүлд 2002 онд өөрийн ээжийг бас барахад ийм мэдэгдэл хийж байжээ.
 
Хатан хаан Лондон хотоос гарч, ханхүү Уилльям ордныг тэргүүлэх болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0